Нийслэлийн Засаг даргын “Авлига хороолол”-ыг буулгах захирамжийг шүүх түдгэлзүүлжээ

2023-10-20
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн дүгээр хороонд байрлах “S Outlet” хоёр  блок барилга, ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах “Акуа Гарден” хотхоны хоёр блок барилгыг албадан нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар гаргасан билээ.
Тус барилгыг бариулж байгаа “Эм энд жи констракшн” компани шүүхэд хандахаа мэдэгдээд байв.
Тэдний гомдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцээд 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах НЗД-ын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга давж заалдах гомдол гаргах эрхтэй гэнэ.

Холбоотой мэдээ