Хаан Абдулла: Иордан, Египет хоёр Газын зурвасаас дүрвэгсдийг хүлээж авах боломжгүй

2023-10-19

Иорданы хаан II Абдулла Газын зурвасаас ирсэн палестин дүрвэгсдийг Иордан, Египет хоёр хүлээж авах боломжгүй гэж мэдэгджээ. Иорданы хаан Германы канцлер Олаф Шольцтой хамтарч хэвлэлийн бага хурал хийх үеэр ингэж мэдэгджээ.

“Би зөвхөн Иорданы нэрийн өмнөөс төдийгүй Египт дэх ахан дүүсийнхээ өмнөөс хатуу мэдэгдэж байна. Иордан, Египетийн аль нь ч дүрвэгсдийг хүлээж авах боломжгүй” гэжээ.

II Абдуллагийн хэлснээр, энэ байдлыг Газын зурвас болон Иорданы баруун эрэг орчмоос цааш сунгахгүй, Палестины нутаг дэвсгэрт зохицуулах ёстой. “Палестинчуудын ирээдүйтэй холбоотой нөхцөл байдлыг бусад улс оронд тулгах гэж оролдох боломжгүй” гэж тэр хэлжээ.

Өмнө нь Financial Times сонин Газын зурвасаас ирсэн дүрвэгсдийг байрлуулах асуудлаар дарамт шахалт үзүүлж байгаа тул Египетийн эрх баригчид барууныханд уурлаж, Европын холбооны орнууд руу цагаачдыг илгээнэ гэж сүрдүүлсэн гэж бичжээ.

Холбоотой мэдээ