Бүх сурагч ирэх сарын 6-наас долоо хоног амарна

ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 6-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилийн эхний улирлын амралт нэг долоо хоног байх хуваарийг БШУЯ-наас гаргажээ.
Улсын хэмжээнд бага, дунд, ахлах анги гэхгүйгээр бүх сурагч арваннэгдүгээр сарын 6-ны Даваа гарагаас амарч, арваннэгдүгээр сарын 13-ны Даваа гарагт хичээлдээ орно.

Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна.

зураг

Сурагчид энэ хичээлийн жилд дөрвөн улирал хичээллэх юм.

Улсын хэмжээнд ЕБС-д 781,178 хүүхэд суралцаж байгаагаас 75,100 нь нэгдүгээр ангийн зургаан настнууд байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn