З.Төмөртөмөөг чөлөөлж, О.Номинчимэгийг хотын орлогчоор томиллоо

2023-10-18
УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх О.Номинчимэгийг нийслэл хотын орлогчоор томилжээ. Тэрбээр, МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байсан бөгөөд 2010 оноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна. О.Номинчимэг нь УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2022 оноос УИХ-ын даргын хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

БОЛОВСРОЛ: 

  • Колумбийн Хуулийн сургууль, Нью Йорк хот.
  • LL.M, 2015, Harlan Fiske Stone Scholar  .
  • Токиогийн Их сургууль, Токио, хууль зүйн магистр.
  • Токиогийн Их Сургууль, Хуулийн тэнхим, эрх зүйч.
  • -Хэл: Англи, Япон.

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 2022 оноос: Улсын Их Хурлын даргын зөвлөх.
  • 2021-2022 он: Улсын Их Хурлын Тамгын газар, Тэргүүн дэд дарга.
  • 2019-2021 он: Өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН, захирал.
  • 2011-2016 он: Хоган Ловеллс Монголий ХХН, ахлах хуульч.
  • 2010-2011 он: Мицубиши корпораци, Улаанбаатар оффис, хуулийн зөвлөх.
  • МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-т багшилж байсан.

Холбоотой мэдээ