Bloomberg-ийн тэрбумтануудын жагсаалтыг Маск тэргүүлж, Жефф Безос удаалж байна

2023-10-18

Bloomberg тэрбумтнуудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ. Илон Маск чансааны нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна. “Тесла”-гийн хувьцаа 106  хувь өссөнөөр түүний хөрөнгө энэ онд 96.8 тэрбум доллараар нэмэгджээ. Маскийн хөрөнгө нийтдээ 234 тэрбум доллараар хэмжигдэж буй.

Харин цахим худалдааны “Amazon” компанийг үүсгэн байгуулагч, тэргүүн асан Жефф Безос дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад тансаг хэрэглээний “LVMH” компанийн эзэн Бернард Арног гүйцэж, хоёрдугаар байрт оржээ.

Безосын хөрөнгө 2023 оны эхнээс 49.3 тэрбум доллараар нэмэгдэж, 156 тэрбумд хүрсэн бол Арно 6.95 тэрбумаа алдаж 155 тэрбум долларын хөрөнгөтэй үлдлээ.

Үүнээс гадна эхний тавд “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс (125 тэрбум ам.доллар), “Google”-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж (124 тэрбум доллар) багтжээ.

Холбоотой мэдээ