П.Сайнзоригийг ТНБД-аас чөлөөлжээ

2023-10-18

Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлжээ. Түүнийг Улаанбаатар Хотын даргын нэгдүгээр орлогч буюу Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байгаа Ж.Сандагсүрэнгийн оронд томилно гэж яригдаж байгаа билээ. Тэр бол нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын багийн хүн юм.

П.Сайнзориг өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Засгийн газраас түүнийг орон нутгийн жижиг “Тавантолгой” хувьцаат компанид Бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ)-өөр томилон ажиллуулж байсан удаатай.

Холбоотой мэдээ