УИХ эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ

2023-10-18

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээр хуулийн төслийн үзэл баримтлалыг өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжээд байна. 

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил, бүх насаар хорих ялтай болж, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх өөрчлөлтийг төсөлд тусгажээ. Бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ одоо 20 жил байгааг 25 жил болгон өөрчлөхөөр төсөлд тусгасан юм.

Түүнчлэн уг хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гэмт хэрэгт тооцохоор тусгаад байгаа билээ.

Холбоотой мэдээ