
Шведийн байгаль орчны идэвхтэн Грета Тунберг Лондонд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулагдсан тухай “Fossil Free London” байгаль орчны хөдөлгөөнийхөн мэдээлэв.
“Грета Тунберг саяхан баривчлагдлаа” гэж Х нийгмийн сүлжээн дэх хөдөлгөөний мессежийг иш татан мэдээлжээ.
Жагсаал InterContinental London Park Lane зочид буудлын гадаа болсон байна.
Долдугаар сард Тунберг Мальмод жагсаал зохион байгуулах дүрмийг зөрчсөн хэргээр 1500 крон буюу 144 доллараар торгуулжээ.