Монгол Улсын 61 их сургуулийг эрэмбэ, чансаагаар МУИС тэргүүллээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бие даасан 61 их, дээд сургууль байдаг. БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоожээ.

Ингэж БШУЯ-наас дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг зарлаж байгаа аж.

Их сургуулийн сургалтын чанар, судалгаа хийдэг эсэх, оюутнуудын сурах орчин, төгсөгчид ажлын байранд гарсан хувь зэргийг харгалзан 61 их сургуулийг эрэмбэлсэн ба дараах их сургуулиуд эхний 10 байрт жагсаж байна. Нийт 272 үзүүлэлтийг хэмжиж дээрх эрэмбийг гаргажээ.

  1. Монгол Улсын Их Сургууль
  2. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  3. Шинжлэх Ухааны Технологийн Их Сургууль
  4. Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  5. Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  6. Монгол Германы Хамтарсан Геологийн Их Сургууль
  7. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
  8. Отгонтэнгэр Их Сургууль
  9. Моносын Эмнэлзүйн Их Сургууль
  10. Соёл Урлагийн Их Сургууль зэрэг сургуулиуд эхний 10 байрт оржээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn