EUROPE 1: Монголын Ерөнхий сайд асны хүү Парист дээрэмдүүллээ

2023-10-13

Монголын Ерөнхий сайдын асны хүү пүрэв гаригт Парис хотын Ланди замын ойролцоо дээрэмдүүлсэн тухай Францын хэвлэлд мэдээлжээ. EUROPE 1 -д мэдээлснээр  Ерөнхий сайд асны хүүг эхнэрийн хамт Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксигаар зорчиж явж байхад нь скүүтертэй хоёр этгээд машины хойд цонхыг хагалж, эхнэрийнх нь үнэт эдлэл бүхий цүнхийг нь дээрэмдээд зугатсан байна.

Хохирлын хэмжээ 600 мянган еврогоор хэмжигдэж буй аж. Хохирогчийг Монголын олимпын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж явсан гэж эх сурвалж мэдээлжээ.

Холбоотой мэдээ