Мэргэжлийн байгууллагууд угаар үнэртэж буй шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв

2023-10-12

Нийслэл хотын төв болон Баянзүрх дүүргийн орчимд  өнөөдөр өглөөнөөс эхлэн угаар үнэртэж байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлсээр байна. Энэ дагуу Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “ямар нэгэн үйлдвэрийн газ дэлбэрсэн дуудлага ирээгүй” гэв.

Юунаас болж угаар үнэртэж байгааг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа гэлээ.

Холбоотой мэдээ