Евро-2028-ыг Их Британи, Ирланд, Евро-2032-ыг Итали, Турк тус тус хамтран зохион байгуулна

2023-10-11

Евро-2028-ыг Их Британи, Ирланд, Евро-2032-ыг Итали, Турк улс тус тус хамтран зохион байгуулна.

2028 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Англи, Уэльс, Шотланд, Умард Ирланд, Бүгд Найрамдах Ирланд улс хамтран зохион байгуулна. 2032 оны тэмцээн Итали, Туркт болох ажээ.

Ньон хотноо болсон УЕФА-гийн гүйцэтгэх хорооны хурлаар ийм шийдвэр гаргажээ.

2028 оны тэмцээний тоглолтууд Белфаст, Бирмингем, Кардифф, Дублин, Глазго, Ливерпүүл, Лондон, Манчестер, Ньюкасл зэрэг хотуудад болно. Итали, Туркийн тендерт 20 боломжит цэнгэлдэх хүрээлэн багтсанаас 2026 оны 10-р сар гэхэд аравыг нь (улс бүрээс тав) шалгаруулна.

Орос улс мөн 2028, 2032 оны тэмцээнд оролцох хүсэлтээ өгсөн боловч өнгөрсөн оны тавдугаар сард УЕФА-аас УЕФА-гийн тэмцээний шигшээ болон эцсийн шатанд оролцох хүсэлт гаргах журамд нийцээгүй гэж үзэн хүсэлтийг нь хасчээ.

Евро 2028 эсвэл 2032-ыг зохион байгуулахыг хичээж байсан Турк 7-р сард Италитай хамтдаа 2032 оны тэмцээнийг зохион байгуулахаар болсон юм.

Өмнө нь Европын аварга шалгаруулах тэмцээн 2000 онд Бельги, Голландад, 2008 онд Австри, Швейцарьт, 2012 онд Польш, Украинд гурван удаа зохион байгуулагдаж байсан. Итали улс түүхэндээ Европын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр удаа буюу 1968, 1980 онд зохион байгуулж байжээ.

Дараагийн Европын аварга шалгаруулах тэмцээн 2024 онд Германд болно.

Холбоотой мэдээ