Гуанжөугийн 134 дэх “Кантон файр” экспо энэ сарын 15-нд эхэлнэ

2023-10-10
Хятадын хуучны Кантон хот буюу Гуанжөүгийн 134 дэх экспо 10 сарын 15-наас 11 сарын 4-ны хооронд гурван үе шаттай зохион байгуулагдах гэж байна. Гуанжөүгийн экспогийн онлайн платформ бүтэн жилийн туршид нээлттэй ажиллаж, бизнес нэгжүүдэд цахимаар үйлчлэх ажээ.

Өмнө нь 104 дэх экспогоос эхлэн өөрчлөлт шинэчлэлт хийсэн. Энэ удаагийн үзэсгэлэнг бүтцийн хувьд илүү сайжруулж, хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг экспод оролцуулахаар урьжээ.

Экспогийн хэвлэл мэдээллийн төв 10 дугаар сарын 10-наас өмнө сурвалжлагчдад тусгай үнэмлэх олгож, үнэмлэхийг шуудангаар илгээх, мөн экспод ирэхдээ авч болох уян зохицуулалт хийж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ