Орхон аймаг ЭМД-ын шимтгэл төлдөггүй иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлжээ

2023-10-10

Орхон аймгийн Засаг дарга санаачлан “Эрүүл Эрдэнэт хүн” төслийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн зорилго нь тодорхой хаягийн бүртгэлгүй, ЭМД-ын  шимтгэл төлдөггүй иргэдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах гэнэ.

Улсын хэмжээнд “Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо” өрнөж байгаа ч дээрх шалтгаануудаас болж эрт илрүүлэгтээ хамрагдаж чадахгүй байгаа нэг  хэсэг бий.  Тэгвэл удаан хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй иргэддээ эрүүл мэнддээ анхаарах боломжийг “Эрүүл Эрдэнэт хүн” төслөөр олгожээ.

Тус аймагт ЭМД-ын шимтгэл төлдөггүй 2406 иргэн бүртгэлтэй байдаг гэнэ. Насны хувьд 18-30 нас 11 хувь, 31-45 нас 22 хувь, 46-60 нас 37 хувь 61-ээс дээш нас 29 хувийг эзэлдэг байна.

Үзлэгээр түргэвчилсэн тестээр ходоод, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай зэрэг дөрвөн төрлийн хавдрын маркер,  тэмбүү, элэгний B,C вирусийг тодорхойлж, ерөнхий биеийн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн  эхо, чих, хамар хоолойн үзлэгийг хийж байгаа ажээ.

Холбоотой мэдээ