МАН-ын бүлгийн хурлаар 2024 оны төсвөөс гадна хүүхэдтэй холбоотой хэргийн ялын бодлогыг чангаруулах тухай хэлэлцэж байна

2023-10-09

МАН-ын бүлгийн хурлаар өнөөдөр УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлууд болон 2024 оны төсвийн талаар хэлэлцэж байна. Хууль зүйн сайд Б.Энхбаяр бүлгийн хуралд оролцож, сүүлийн үед гарч буй нийгмийг цочроосон хүүхэдтэй холбоотой хэрэгт ялын бодлогыг чангатгах асуудлыг оруулж байгаа аж.

Мөн дээрх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болоод байгаа. Тухайлбал, хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Энэхүү асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс амралтын өдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болоод байна.

Холбоотой мэдээ