Орхон аймаг дутагдалтай байсан багшлах боловсон хүчнийхээ 80 хувийг бүрдүүлжээ

2023-10-05

Энэ он гарсаар Орхон аймагт 106 багш нийслэл, хөдөө орон нутгаас шилжин суурьшжээ. Тэдгээрийн 18 нь нийслэл Улаанбаатар хотоос, бусад аймаг, сумдаас 44, шинэ залуу 44 боловсон хүчин цаашдын ажиллаж, хөдөлмөрлөх, хөгжиж дэвших газраараа Орхон аймгийг сонгосон байна.

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийг тохиолдуулан тус аймгийн удирдлагууд, гавьяат багш нарынхаа хамтаар шилжин ирсэн багш нараа хүлээн авч, уулзан хүндэтгэл үзүүлжээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа -2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Хот хөдөөгийн сэргэлтийн хэрэгжилтийг хангаж “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар батлуулан хэрэгжүүлж буй аж.

Өнгөрсөн тавдугаар сард  МУБИС, Архангай аймаг дахь салбар сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын дунд “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” өдөрлөгийг зохион байгуулж, аймаг орон нутагтаа ажиллаж хөдөлмөрлөхийн онцлог, давуу талыг сурталчилснаар 44 шинэхэн төгсөгчийг орон нутагтаа татжээ.

Энэ бүхний үр дүнд Орхон аймаг аймгийн хэмжээнд дутагдалтай байсан багшлах боловсон хүчнийхээ 80 хувийг бүрдүүлээд байгаа аж. Цаашид математик, физик, дуу хөгжим, хөдөлмөр технологийн багшийн эрэлт бийг албаныхан хэллээ.

Боловсролд ээлтэй аймгуудын нэгээр Орхон аймгийг нэрлэсэн.  Багш нараа хөгжүүлэх, мэргэшүүлэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж, 1600 гаруй багшид бодит үр дүнгээ өгсөнБагшхөтөлбөрийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа ажээ.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймгийн удирдлагуууд боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, улс болон орон нутгийн төсвийн 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт хийсэн байна. Мөн энэ онд 20.9 тэрбум төгрөгөөр  хөрөнгө оруулалт,  бүтээн байгуулалтын ажлыг боловсролын салбартаа хийжээ.

Холбоотой мэдээ