Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн хаалттай хуралдаан 82 хувийн ирцтэйгээр хуралдсан бөгөөд 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Иймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар Х.Нямбаатарын гишүүнээс татгалзах асуудлыг оруулж ирэх юм.
Ингээд ирэх долоо хоногт НИТХ-ых хурлаар батламжлах аж. Ингэхдээ, НИТХ-ын тухай хуулийн 46.6-д заасны дагуу 7-оос доошгүй хоногийн дотор хуралдаан зарлах хуультай. Хуулийн дагуу ирэх долоо хоногийн Пүрэв гаригт хуралдааныг зарлахаар болжээ.