Шинэ Засаг дарга Х.Нямбаатарт түгжрэл, утааг бууруулах дорвитой ажил хийхийг үүрэг болгожээ

2023-10-04
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Ерөнхий сайдын зүгээс шинэ Засаг даргад бүх түвшинд бүтэц зохион байгуулалтын томоохон шинэчлэл хийх, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж, ажиллах, ялангуяа өвлийн улирал ирж буйтай холбогдуулан агаарын бохирдлыг бууруулах чиглэлд дорвитой алхам хийх, үүнийгээ дагаад нүүрсний, боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэлд анхаарал хандуулах үүрэг чиглэлийг өгчээ.
Х.Нямбаатар сайд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс бүрэн татгалзаж, хотын засаг даргын үүргийг гүйцэтгэнэ. Ингэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн бүрэн эрхт төлөөлөгч хэлбэрээр ажиллана гэлээ.

Холбоотой мэдээ