Ипотекийн зээлийн дээд хэмжээ хөдөөд 100 сая байсныг 150 сая төгрөг, Улаанбаатарт 150 сая байсныг 200 сая төгрөг болгож нэмнэ

2023-10-03

Ирэх 2024 оны төсвийн төслийг Сангийн яам өнөөдөр танилцуулах үеэр ипотекийн зээлийн тухайд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан “Төсөв дээр үндсэндээ 100 тэрбум төгрөгийн багц тавьсан. Төсөв батлагдсаны дараа дэлгэрэнгүй зарлана. Орон нутгийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ. Ипотекийн зээлийг тултал нь дэмжиж явуулна.

Өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарч, орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгож, Улаанбаатар хотод 150 сая төгрөг байсныг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон” хэмээв.

Үндсэндээ ирэх онд ипотекийн зээл олгох харьцаа нь орон нутагт 60%, хотод 40% байх гэнэ. Мөн орон нутаг болон Багануур, Багахангай дүүргүүдэд шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлтээ гаргасан иргэдэд ипотекийн зээлийн хүүгийн 3 нэгж хувийг эхний гурван жилд төсвөөс санхүүжүүлж, орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэл хувьд баталгаа гаргах арга хэмжээг үргэлжлүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ