Б.Жавхлан: 2024 оны төсвийг өмнөх жилийнхээс 5 их наядаар тэлж байна

2023-10-03

Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцуулав. Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 7% гэж төсөөлж байна хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Макро үзүүлэлтүүдээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүний үнийг 74,000 тэрбум төгрөг гэж тооцсон бол төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөгөөр, зарлагыг 27.2 их наяд төгрөгөөр тооцоолжээ. Ийнхүү төсвийн алдагдал 2.1 их наяд байхаар боловсруулжээ.

Сангийн сайд Б.Жавхлан “Энэ жил төлбөрийн тэнцэл одоогийн байдлаар 500 сая ам.долларын нэмэхтэй явж байгаа. Энэ нь Төв банкин дахь валютын нөөц хорогдохгүй гэсэн үг. Цаашид ч барих гэж хичээнэ. 2024 оны төсөв өмнө жилээсээ таван их наяд төгрөгөөр тэлж байна” гэлээ.

Тэгвэл ирэх жил нүүрсний хувьд 60 сая тонныг 140 ам.доллараар экспортлохоор төсөөлжээ. Харин зэсийн үнийг 9,000 ам.доллар гэж тооцжээ. Түүнчлэн инфляцыг 8.5 хувь байна гэж тооцсон байна. 

Холбоотой мэдээ