Цэцийн гишүүнээр О.Мөнхсайханыг томилж, Д.Одбаяр улирна

2023-10-03

Үндсэн хуулийн Цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нэг нь өөрөө татгалзсанаар гурван орон тоо гараад багагүй хугацаа өнгөрч байгаа ч дараагийн нэр дэвшигчид тодролгүй өдий хүрчээ. Ер нь Цэцийн гишүүд ийнхүү дараагийнх нь хүн томилогдтол нэлээд удаан хугацаагаар суух явдал байнга тохиолддог. УДШ гэхэд сонгон шалгаруулалтыг хэд хэдэн удаа зарласан нь ч тэнцэх хүн олдохгүй, эцэст нь өчигдөр болсон сонгон шалгаруулалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан тэнцээд байна.

О.Мөнхсайханыг Улсын дээд шүүхийн шүүгчдийн олонхийн санал авч, дэмжигдсэн учраас Цэцийн гишүүнээр томилох саналаа УИХ-д хүргүүлэхээр болсон. Мэдээж, УИХ түүнийг томилно. О.Мөнхсайхан нь өнгөрсөн хугацаанд МАН-ын хийсэн хоёр ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсэгт ажилласан нэгэн.

Харин дараагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон Цэцийн гишүүн бол “өгзөг” хэмээх Д.Одбаяр. УИХ-аас томилсон учраас энэ удаад мөн л “шагнал” болгож, улираах магадлалтай гэх яриа Төрийн ордонд гарч байна. Үндсэн хуульд хоёр ч удаа өөрчлөлт оруулахад нь Цэц дээр Д.Одбаяр гавьяа байгуулсан учраас түүнийг томилж магадгүй гэнэ.

Мөн саяхан Үндсэн хуулийн Цэц зарим томилгооны сонсголыг хийх шаардлагагүй хэмээх хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас Д.Одбаярт зориулж ийм шийдвэр гаргасан хэмээн хардаж эхэлжээ. Удаан хугацаанд бүрэн эрх нь дууссан, Цэцийн гишүүдийн томилгоо ойрын өдрүүдэд хийгдэх нь.

Холбоотой мэдээ