“Түгжрэлийн” сайд Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад гаргажээ

2023-10-02

2022 онд Засгийн газар сайд нарынхаа тоог нэмж, яамгүй хоёр сайд томилсны нэг нь Ж.Сүхбаатар байсан. Түүнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилсон билээ.

Тэгвэл сайд Ж.Сүхбаатар өнөөдөр  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд огцрох хүсэлтээ гаргажээ. Сайд Ж.Сүхбаатарын хувьд түгжрэлийг бууруулах ажлыг хариуцаж, түгжрэл бууруулахын тулд хуулийн төсөл боловсруулж, намрын чуулганаар батлуулахаар бэлтгэж байсан билээ.

Түгжрэл бууруулахаар нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлсэн ч, орж ирсэн автобус нь бөөн асуудал дагуулж, автобус оруулж ирсэн дөрвөн хүнийг АТГ-ынхан баривчлах хорьчихоод байна. Тиймээс сайд Ж.Сүхбаатар улс төрийн хариуцлага хүлээж, огцрох хүсэлтээ өгчээ.

Холбоотой мэдээ