Сэлбэ голын бүсэд барилгын ажил эхлүүлсэн “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагааг зогсоожээ

2023-09-27

Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүсэд барилгын ажил хийж, гол доогуур бохирын шугам татахаар газар шорооны ажлаа эхлүүлээд байсан “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагааг зогсоожээ.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Үер бууж эрдэнэт хүний амь нас эрсдээд удаагүй байна. Гэтэл нөгөө л үер буусан газар дээр дур мэдэн, хэзээ ч дахиад үер болохгүй мэт аашлах. Энэ үйлдлийг таслан зогсоосон иргэддээ баярлалаа. Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлбэ голд бохирын шугам суурилуулах ажлыг гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг зогсоолоо” гэжээ.

“Ди Ар Жэй” компани шугам хоолойн ажлаа эхлүүлэхдээ Усны газраар дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан аж.

Холбоотой мэдээ