Бөхийн салбар хороо М.Бадарчийн барилдах эрхийг 4 жилээр хасах санал гаргажээ

2023-09-27

Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороо өчигдөр хуралдаж, Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд саналаа хүргүүлжээ.

Улсын арслан М.Бадарчийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн баталгаажсан аж. Тэрээр өмнө нь өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргаж, албан ёсоор В сорьцоо шинжлүүлэхээ мэдэгдсэн билээ.

Ийнхүү В сорьцоо шинжлүүлсэн ч допинг хэрэглээгүй гэдгээ баталж чадалгүй ийн бүдэрсэн юм

Холбоотой мэдээ