Малчид, тариаланчдад төрөөс олгодог урамшууллаас нь эрүүл мэндийн болон НДШ-ийг суутгах журам баталжээ

2023-09-27
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны дөрөвдүгээр сард Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг баталсан.

Тус хуулийн дагуу төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах журмыг Засгийн газар өчигдөр баталжээ.

Төрийн зүгээс дээрх урамшуулалд жил бүр олгох мөнгөн хөрөнгийг төсөвт тусгадаг. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ тухай бүрд тогтмол төлж чадахгүй байгаа, зарим малчин, мал бүхий иргэд, тариаланчдад төрөөс олгох урамшууллаас нь суутган тооцох нь чухал ач холбогдолтой.

Журам батлагдсанаар нэн ялангуяа малчдын хувьд гар дээрээсээ шимтгэл төлөхгүйгээр ирээдүйн нийгмийн баталгаа болох тэтгэвэр, тэтгэмж төлбөр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх нь үүсэхийг ХНХЯ мэдээллээ.

Холбоотой мэдээ