Т.Бадамжунай, Б.Ганхуяг нар өчигдөр эмнэлэгт хүргэгдэж, тусламж авчээ

2023-09-26

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өчигдөр хорих ангийн эмнэлэгт хүргэгдэн, эрүүл мэндийн тусламж авсан гэнэ. Түүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш өнөөдрийг хүртэл есөн сар гаруй хугацаанд хоригдож байна.

Түүнээс гадна өчигдөр Нийслэлийн ерөнхий менежер, УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд асан Т.Бадамжунай эмнэлэгт хүргэгдсэн аж. Тэр Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт хүргэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.

Өмгөөлөгч НЬ яллагдагчид урьд авсан цагдан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтээр суллагдаад байгаа билээ.

Т.Бадамжунайн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, хууль бусаар газар эзэмшсэн, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/, 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 2.2 /Мөнгө угаах/, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Холбоотой мэдээ