АН-ын эмэгтэйчүүд өнөөдөр холбооныхоо Ерөнхийлөгчөө сонгоно

2023-09-25

Ая эвээ олох гэж ядаж яваа АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны дээд чуулган өнөөдөр болж, ерөнхийлөгчөө сонгоно. Тус чуулганд  21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулах аж.

Энэхүү сонголтод оролцож буй ихэнх эмэгтэйчүүдийг хуучин лидерүүдийн нэр дагалдаж байна. Тухайлахад, АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нарыг Х.Баттулгын фракцийнх гэж байгаа бол Б.Жаргаланг экс Мүдняк аав Н.Батбаяр буюу “фортуна”-гаар нь, АН-ын экс дарга С.Эрдэнийн хүрээллээс Д.Эрдэнэсувд гэх мэтчилэн.

Харин твиттерт тун идэвхтэй жиргэж, эмэгтэйчүүдийг Эхийн алдар одон авч байгааг хээлтүүлгийнхээ шагналыг авч хэмээж байсан нь олонд таалагдахгүй байгаа Ц.Уянга буюу

Элийрэгчийг экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун идэвхтэй дэмжиж байгаа аж. Тэр энэ тухай Ц.Уянга нь дээрдээ хэмээн өчигдөр жиргэсэн.

Ийм л хуучин лидерүүдийн суган доороос нэр дэвшигчид нь өрсөлдсөн тус холбооны хурал өнөөдөр болох нь.

Тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа сүүлийн 8 жил ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өөрөө дахин өрсөлдөхгүй, бусад эмэгтэйчүүддээ боломж олгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Тус холбооны тэргүүний энэхүү өрсөлдөөнд дараах эмэгтэйчүүд нэр дэвшин өрсөлдөж байна.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид:

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
  • “М-Ойл” группийн захирал Б.Пунсалмаа
  •  Ашигт малтмалын газрын дарга асан Д.Үүрийнтуяа
  • ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд,
  • АН-ын гишүүн Ц.Уянга,
  • АН-ын гишүүн Н.Одонгуа

Холбоотой мэдээ