Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгох төслийн хөрөнгийг улсын төсөвт тусгана

2023-09-22
Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймаг ХАА-н кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.

Хүнд даацын автомашин говийн хөрсийг эвдэж байна, говийн сумдад хатуу хучилттай автозам тавьж өгөхийг аймгийн иргэд хүслээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам” төслийгхоёр жилд багтаан дуусгах, хөрөнгийг төсөвт суулгана гэдгийг иргэдийн асуултад хариулах үеэрээ онцоллоо.

Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна. Тэгвэл Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 ондхэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналд Баянхонгор аймгийн иргэд дараах төслүүдэд хамгийн олон санал өгчээ.
-Дулааны станцын цахилгаан хангамж, 2-р хэлхээний шугам сүлжээ /Баянхонгор, Баянхонгор сум/
-Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн хатуу хучилттай авто зам, 54.1 км /Баянхонгор, Өлзийт, Эрдэнэцогт сум/
-Сургуулийн барилга, 640 суудал / Баянхонгор сум, Соого сейкео сургууль/
-Цэцэрлэгийн барилга, 280 ор /Баянхонгор сум
-Багшийн хөгжлийн ордон /Баянхонгор сум/
-Үерийн хамгаалалтын далан, сувгийн ажлын зураг төсөв / Баянхонгор сум/
– Сургуулийн барилга, 250 суудал /Жаргалант сум/
– Түйн голын 64.75 у/м төмөрбетон /Богд сум

Холбоотой мэдээ