Чөлөөт бөхийн ДАШТ-д манай эмэгтэй тамирчид багаараа 3 дугаар байрт орлоо

2023-09-22

Белград-2023” чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-21-нд Сербийн Белград хотноо болж өнгөрлөө.

Монгол Улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж амжилттай оролцов. Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж, гуравдугаар байрт оров. Ингэснээр чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болжээ.

Энэ жил олимпийн эрх олгож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 килограммын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа нар олимпийн эрхийг эх орондоо авчирсан юм.

Холбоотой мэдээ