Орхон аймаг тамирчиддаа амжилтыг нь мялааж, амласан байрныхаа түлхүүрийг гардууллаа

2023-09-15

Дэлхийн шатрын аварга Б.Мөнгөнзул, Улсын начин Ө.Батзул нарын улс, тив дэлхийд үзүүлсэн амжилтыг үнэлж Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-аас 1-2 өрөө байраар мялаасан билээ.

Амласан байр маань ашиглалтад орж намрын дунд сарын шинийн 1-ний билигт сайн энэ өдөр хоёр тамирчиндаа байрных нь түлхүүрийг гардууллаа.

Орхон аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Уртын гол багт “Орлогод нийцсэн орон сууц төсөл”-ийг эхлүүлсэн. 260 айлын таван блок орон сууцны эхний байрууд ашиглалтад орж, ийн хоёр тамирчин маань мялаалгынхаа байрны түлхүүрийг авлаа.
Оюуны спортын оргил тэмцээн дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадаас алтан медаль хүртсэн Б.Мөнгөнзул, Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадамд тав давж улсын начин цол хүртсэн Ө.Батзул нарынхаа цаашдын амьдралд нь аз жаргал, спортын замналд нь өндөр амжилтыг хүсье.

Холбоотой мэдээ