“Сэн лизэ” сургууль хятад хэлийг суралцагчийн түвшинд тохируулан сургаж байна

2023-09-06

-“Сэн Лизэ”  сургууль нэмэлт элсэлтээ авч байна-

Хятад, англи хэл, мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Сэн Лизэ” сургууль үйл ажиллагаагаа өргөжүүлсэнтэй холбогдуулан нэмэлт элсэлт авч байна. Иймээс хүүхдэдээ хятад, англи хэл сургаж, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн мэдээллийн технологийн мэдлэгтэй болгохын зэрэгцээ Боловсролын яамнаас баталсан ерөнхий эрдмийн хичээлийн хөтөлбөрийг ч чанартай сайн заалгах хүсэлтэй эцэг, эхчүүдэд зориулан “Сэн Лизэ”  сургуулийн талаарх зарим  мэдээллийг хүргэе.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР:

“Сэн лизэ” сургуулийн 1-12 дугаар анги  ерөнхий боловсролын  үндсэн хөтөлбөрөөр хичээллэхийн зэрэгцээ нэгдүгээр  ангиас хятад хэл, хоёрдугаар ангиас англи хэл, дөрөвдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээл ордог. Хятад хэлний HSK, англи хэлний IELTS олон улсын хөтөлбөрийн сургалтыг бага, дунд ангиас эхлэн зааж гадаад дотоодын их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийг бүрдүүлдэг.

Мөн тус сургууль нь STEAM хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр хүүхдүүд  судлаач, инженер, мэдээллийн технологи  зэрэг олон мэргэжлийн талаар мэдлэг чадвар эзэмшинэ. STEAM гэдэг нь “Шинжлэх ухаан-Технологи-Инженерчлэл-Урлаг дизайн-Математик тооцоолол” гэсэн утгатай үгийн товчлол.  Энэ бол асуудлыг шинжлэх, математик хандлагад суурилан судлах, улмаар дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргахад шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хандлага.

“Сэн лизэ” сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт

 

ХЯТАД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ТАЛААР:

“Сэн лизэ” сургууль  2000 оноос хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулж ирсэн арвин баялаг туршлагатай. Хятад хэлний түвшинчилсэн сургалтаар хичээлээ ордог учир аль ч ангиас  хятад хэл эхлэн  суралцах боломжтой. Танай хүүхэд хятад хэл огт мэдэхгүй байх хамаагүй. Тухайн сурагчийн түвшинд тааруулаад ганцаарчилсан болон вакум сургалтаар нөхөж сургадгаараа давуу талтай. Олон эцэг, эхчүүд “Сэн лизэ”  сургуулийг сонгон хүүхдээ суралцуулдаг  нэг бодит шалтгаан энэ.

Хятад хэлний үндсэн хөтөлбөрөөс гадна HSK шалгалтанд бэлтгэх хөтөлбөрийг мөн  хэрэгжүүлдэг.    HSK нь Hanyu Shuiping Kaoshi   буюу “Хятад хэлний түвшин тогтоох шалгалт” гэсэн утгатай. Өмнө нь HSK1-HSK6 хүртэлх дэсийн цуврал шалгалт өгч мэдлэгээ баталгаажуулдаг байсан бол дээшээ ахиж  HSK7-9 хүртэлх дэсийн шалгалт өгдөг  болсон. Энэ цуврал шалгалтын түвшин болон оноог Хятадын их дээд сургуулиуд гадаад оюутнуудын элсэлтийн үйл явцын нэг хэсэг болгон голчлон ашигладаг. Мөн БНХАУ-д сурагч солилцоогоор хүүхдүүдээ явуулах,  Хятадын мэргэжилтэн багш нарыг урьж авчирч ажиллуулах зэргээр хятад хэлний чанартай боловсрол олгохын төлөө хичээн ажиллаж байна.

СУРГАЛТ, ХҮМҮҮЖЛИЙН ОРЧНЫ ТАЛААР:

Сургалт, хүмүүжлийн орчинд мөрдөгддөг Монгол Улсын хэд хэдэн стандарт бий. Сургалтын орчны ерөнхий шаардлага, эрүүл, аюулгүй орчны шаардлагуудыг тусгасан эдгээр стандартыг бүрэн хангасан орчинд сургалтын үйл ажиллагаа явуулж байна. “Сэн Лизэ” сургууль  өнгөрсөн жилээс өөрийн гэсэн байртай болсноор олон давуу талууд бий болсон. Тухайлбал, бүх анги нэг ээлжээр хичээллэдэг болсон. Олон улсын  стандартыг хангасан хими, биологи, физикийн лабораторийн үйл ажиллагаа тогтмолжсон. Спорт заал, “Урлаг” зааланд хүүхдийг чийрэгжүүлэх, бялдаржуулах, хөгжүүлэх бүх л үйл ажиллагаа явагдаж байна. Академик боловсролын зэрэгцээ хүүхдийн тал бүрийн авьяас чадварыг хөгжүүлэх сургалт, дугуйлан, клубүүдийг тогтмол хичээллүүлдэг.
Мөн  эрүүл, тэжээллэг хоолоор үйлчилж, эцэг, эхчүүдийн хүсэлтээр өдөр өнжүүлэх хичээллэж байна гэх мэтээр олон зүйлийг дурдаж болно.

 

Холбоотой мэдээ