Тухайн бөхийн Б сорьцын шинжилгээний хариу гарах хүртэл дахин 14 хоног хүлээгдэх болно. Олон улсын гэрээ конвенци болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэр усыг зарлах боломжгүй. Тус бөхөд эхлээд мэдэгдэнэ гэсэн юм.
Тухайн бөх өөрийн эрхийн дагуу В сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. В сорьцын хариуг харж байж арга хэмжээ авах асуудал яригдана хэмээн албаныхан мэдэгдсэн.