Монгол улсад Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис айлчилж байна

2023-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ. Тэрбээр 2023 оны  наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Дэлхийд үндсэн гурван шашин бий. Салбарласан нь тун олон. Манайхан тэртээх Эзэн Чингис хааныхаа үеэс ямар ч шашинд хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлалтай улс. Цагтаа дэлхийн нийслэл байсан Хархорумд бүх шашны сүм хийд байсан тухай түүх сударт өгүүлсэн нь бий. Их Монголын Их хаадын үед нааш зүглээгүй Ромын Пап энэ удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манайд хөл тавилаа. Дэлхийн шашны хамгийн том удирдагчдын нэгийн хувьд Монголд ирж байгаа нь манайхны хувьд аялал жуулчлал, гадаад сурталчилгаа зэрэгт томоохон нэмэр үзүүлэх байх

Холбоотой мэдээ