Л.Энх-Амгалан: Багшаар суралцах оюутнуудын ЭЕШ-ын босго оноог нэмнэ

2023-08-25
Өнөөдөр /2023.08.25/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш мэргэжлээр сурах оюутнууд болон багш магистрын зэргээр суралцах бол төр төлбөрийг 100 хувь бүрэн даахаар болсныг зарласан.
Тэгвэл үүнтэй холбогдуулан БШУ-ны сайд дараах мэдэгдлийг хийв.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын “Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг төр 100 хувь хариуцах”-аар болсон шийдвэр бол багш бэлтгэх тогтолцоонд маш том үр дүн өгнө. Зарим хүмүүс багш болох гэж зүтгээд, тэр хирээр чанаргүй олон багш төгсөж, сургалтын чанар муудна гэж болгоомжилж байх шиг байна.
Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ маш нарийн боловсруулна. Багшаар суралцах хөтөлбөр, МУБИС-ийн анги танхимын шинэчлэл, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь харж шийднэ. Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс өгсүүлээд шат дараатай олон алхмыг хийх болно” гэжээ.

Холбоотой мэдээ