Орхон аймаг 20 гаруй мянган  сурагчдынхаа ширээ, сандлыг шинэчилжээ

2023-08-21

Орхон аймаг орон нутгийн төсвийн 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ерөнхий боловсролын сургуулиудынхаа ширээ, сандлыг шинэчилжээ. Тодруулбал, төрийн өмчийн 17 ерөнхий боловсролын сургуулийн  282 танхимын 5072 ширээ, 10144 ширхэг сандлыг шинэчилсэн байна. Ингэснээр тус аймгийн нийт сурагчдын 92 хувь буюу 22018 сурагч стандартад нийцсэн шинэ ширээ сандалтай хичээлийн шинэ жилээ эхлүүлнэ.

Өнөөдрийн байдлаар ширээ сандлыг сургуулиудын анги танхимуудад хуваарилж, угсрах ажлыг гүйцэтгэж байна.  2023-2024 оны хичээлийн жилд боловсролын салбартаа хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг нь энэхүү ширээ сандлын шинэчлэл ажээ.

Холбоотой мэдээ