
Баянзүрх дүүргийн Шуурхай штабаас 360 айл өрхөд тусламж шаардлагатайгаас 47-д нь шинэ гэр олгох, үлдсэн айл өрхүүдэд тус бүр таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
БЗД-ийн Засаг даргы орлогч, шуурхай штабын дарга н.Жаргалсайхан:
Дүүргийн онцгой комиссоос өрх бүрд таван сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэгдэж, эцсийн шийдвэр гарч албажина. Энэ сарын сүүлээр БЗД-ийн ИТХ хуралдана. Бид дэмжинэ гэж ойлгож байгаа.
313 өрхөд нийт нэг тэрбум 600 сая орчим төгрөгийн зардал гарахаар байгаа.
Иргэдийн гэр орон бол хүний анхдагч хэрэгцээ. Иргэд үер болсноос өмнөх шигээ амьдрахад иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлэх шаардлагатай.
Өнөөдөр монгол гэр зах зээлийн ханшаар таван сая төгрөг байгаа. Гэр олгоогүй хүмүүст түүнтэй дүйцэхүйц мөнгөн дэмжлэг үзүүлнэ. Наанадаж хашаа хороогоо сэргээж авахын тулд хайрга дайрга, банз, шон, будаг, хаалга, шал, хулдаас гээд олон зардал гарч байна.