
Найман ишигний хэрэг гэх тодотголтой малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин Г, Т гэх эхнэр нөхөр хоёр малын хулгайн хэргээр 2- 2.6 жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд тэдний ард ой 2 сартай охин, 80 настай ээж, өсвөр насны хүүхдүүд нь үлдсэн.
Тэгвэл хэрэгт холбогдсон гэр бүлийн хоёрт оноосон ялыг хэвээр үлдээж, өндөр настан Б.Даариймааг цагаатгалаа.