
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Нөхөн олговрын асуудал дээр байгалийн давагдашгүй хүчин зүйл байгаа тул даатгалын компаниуд хариуцлагатай байх ёстой. Давхар даатгал дээр яах юм, даатгалын компаниуд нь яах юм.
Улс орон гэж байгаа юм бол системтэйгээр хөгжлийнхөө бодлогыг явуулах ёстой. Даатгалын тухай, давхар даатгалын тухай хууль, энэ хуулийн дагуу л даатгалын асуудал яригдана, нөхөн олговор тэнд яригдана. Дэлхийн орнууд ингэж явагддаг.
Хохирлын үнэлгээг өнөөдөр дүүргүүдээс нэгтгэж авч байгаа. Жижиг бизнес эрхлэгчид үнэхээр хохиролтой байгаа. Дээрээс нь машин тэргээ даатгуулаагүй хүмүүс нь яах юм. Энэ дээр нилээн ярвигтай асуудал болно.
Өөрсдийнхөө хөрөнгийн үнэлгээг хийлгэх ёстой. Тэндээс дүүрэгт нэгтгэгдээд нийслэл рүү өнөөдөр ирэх ёстой. Иргэдтэйгээ ахиж уулзана.
Гол нь асуудал юунаас үүссэн юм.
Юм болгоныг төр шийдэхгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд, хохирлын хэмжээг тогтооно, нийслэл ч юм уу төлнө гэвэл төсөв мөсөв нь дийлэхгүй. Зохицуулалт нь юу байх уу гэдгийг том түвшиндээ ярьж шийднэ. УОК дээр ярьж байж шийдэх байх” гэлээ.