Иран ШХАБ-ын гишүүн боллоо

2023-07-05

Өчигдөр болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 23-р хурлаар Иран улсыг гишүүн орон болгон албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тоо 9 болжээ.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь 2001 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч нь Хятад, Орос, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан юм. 2017 онд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага анхны өргөтгөлөөр Энэтхэг, Пакистанд гишүүний статус олгосон юм.

2022 оны есдүгээр сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Самаркандын дээд хэмжээний уулзалтаар, тус байгууллагад элсэх Ираны үүргийн тухай санамж бичигт гарын үсэг зурж, Беларусь улсыг гишүүнээр элсүүлэх ажлыг эхлүүлсэн юм.

Долдугаар сарын 4-нд болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гишүүн орнуудын удирдагчид Ираныг тус байгууллагын гишүүн болсныг сайшааж, Беларусийг элсүүлэх ажлыг аль болох хурдлуулахыг хүссэн байна.

Холбоотой мэдээ