2022 оны Үндэсний их баяр наадмаар хурдан морины сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг орон даяар шууд дамжуулсан бол энэ баяр наадмаар шүдэлгээний хэсгийг камержуулж, үйл явцыг орон даяар шууд дамжуулахаар бэлтгэн ажиллаж байна.
Хурдан морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй Хүй долоон худагт байрлан ажиллаж эхэлсэн юм. Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхийг хамгаалах талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтэс хяналт тавьж ажиллана.
Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэхдээ доорх дөрвөн шаардлагыг тавьж буй. Үүнд,
1.Унаач хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулна.
2.Унаач хүүдийн эцэг, эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийнэ.
3.Гэрээг нотариатаар баталгаажуулна.
4.И-Монголиа цахим хуудсаар гэрээг баталгаажуулж болно.
5.Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандарт хангасан байх.
Хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй. Эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэхүү картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгана. Стандартын хувцас, хэрэглэлгүй хүүхдийг уралдааны замд гаргахгүй хасна. Түүнчлэн уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно.