Долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно

2023-06-28
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олголтын долдугаар сарын хуваарь гарчээ. Уг хуваарьт зарим тэтгэвэр, тэтгэмжийг хоёр удаа олгохоор тусгагдсан байна.

ХХҮЕГ-ын дарга Т.Бадрахбаяраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар тодруулахад “Наадмаар олон хоног амрах учир долдугаар сарын 6-нд бүх хүүхдийн мөнгийг олгоно. Зарим хүүхдийн данс хаагдсан, мэдээлэл нь зөрсөн, шинээр төрсөн хүүхэд хүсэлт гаргаад мэдээлэл нь баталгаажаагүй байснаас хүүхдийн мөнгө олголтоос үлддэг. Иймээс долдугаар сарын 20-нд нөхөн болон дахин олголт хийгдэх юм.

Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 6-нд мэдээлэл нь бүртгэгдсэн бүх хүүхдийн мөнгийг олгоно. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн мөнгийг ч олгоно, эдгээр хүүхэд өмнө нь авч байсан болохоор хүсэлт гаргах шаардлагагүй.

Хасагдсан 9%-ийн мөнгийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн тооцож, нэг хүүхдийн 700,000 төгрөгийг данс руу нь шилжүүлнэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 110,000 гаруй хүүхэд бий.

Шинээр төрсөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хүсэлтийг ehalamj.mnE-mongolia.mn системээр бүртгэж байгаа. 2023 оны долдугаар сарын 6-нд Монгол Улсын нийт 1.2 сая хүүхдэд буюу 100%-д мөнгөн тэтгэмж олгоно” гэлээ.

Мөн жишээлбэл долдугаар сарын 4-нд, наадмын өдрүүдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргавал долдугаар сарын 20-нд олгох юм гэлээ.

Бусад халамжийн мөнгө хэзээ буухыг доорх зургаас харна уу.

Холбоотой мэдээ