“Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний гэрээнүүдийн тухай асуугаад жижиг Тавантолгой ХК-ийн нүүрсний гэрээнүүдийн тухай хариу авлаа

2023-06-27
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой, ХК, Орон нутгийн буюу “жижиг” хэмээгдэх “Тавантолгой” ХК-ийн нүүрсний гэрээнүүдтэй холбоотой хянан шалгах түр хорооны дүгнэлтийн талаар байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

Тухайлахад Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн том мөнгөн дүнтэй гэрээнүүдийг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? 2010 оноос хойш үйл ажиллагаа явж олон гэрээ байгуулсан гэж үзэж байгаа.

Нүүрстэй холбоотой гэрээнүүдээс хэд нь хууль бус байгаа вэ? ТУЗ-өөрөө гэрээ байгуулах зөвшөөрөл авсан уу. Эсвэл гүйцэтгэх захирал нь дураараа байгуулаад байсан уу” гэж асуулаа.

Харин ажлын хэсгийн ахлаг асан УИХ-ын гишүүн Г.Ганболд “Нүүрсний гэрээнүүдтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтэд гарсан зарим ноцтой гэснийг оруулсан. Бүх худалдан авалт буюу 3,000 гаруй гэрээнд том баг орж шалгахгүй бол болохгүй.

Орон нутгийн буюу жижиг “Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой асуудлаар Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, тухайн үеийн удирдлага, тус компанийн ТУЗ-ийн дарга нартай хамаарал бүхий олон гэрээ байгаа. Үүнээс жишээ дурдаж болно. Тэр гэрээнүүдийг сонсголоор хамааралтай нь тогтоохоор төлөвлөсөн байсан. Гэхдээ “Тавантолгой” ХК-ийг шалгаж байгаа учир мэдээлэх боломжгүй юм байгаа.

Ер нь бол “Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдахтай холбоотой хийгдсэн гэрээнүүдийн дийлэнх нь ТУЗ-ийн гишүүд, аймгийн удирдлагуудын охид хөвгүүдийнхээ нэр дээр байгуулсан компаниудынх байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ