Х.Ганхуяг: Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ, энэ заалт батлагдах юм бол би ҮХЦ-д өгнө

2023-06-27
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
Тус төсөлд “малчин нь Нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сайн дураараа төлсөн нөхцөлд төр таван жилийн турш НДШ-ийн 50 хувийг нь даана” гэсэн заалт туссан байгаа билээ. Хэрвээ энэ заалтыг унагаахгүй хэвээр баталбал Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргана гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Сайд Х.Булгантуяа, Байнгын хорооны дарга П. Анужин хоёр буруугүй, өмнөх сайд нь оруулж ирсэн юм билээ. Гэхдээ энэ заалтаас болж, хууль унах вий. Малчны НДШ-ийг яахаараа төсвөөс төлдөг юм бэ. Энэ Үндсэн хуулийн Цэцэд очих заалт шүү.  Хэн нэгний сонгуулийн амлалтыг хэн нэгний сонгуулийн мөнгийг улсын төсвөөс өгнө гэж байхгүй шүү, хатуу анхааруулчихая. Хэрвээ энэ заалт батлагдах юм бол би өөрөө Үндсэн хуулийн Цэцэд өгнө” гэв.

Холбоотой мэдээ