Шүүх: Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын хэргийг хэрэгсэхгүй болголоо

2023-06-26

Хөгжлийн банкны шүүх хурал прокурорын ялллах дүгнэлтэд бичигдсэн дарааллын дагуу шүүгдэгч тус бүрээр гэм буруутай эсэхийг хянаж хэлэлцсэн шийдвэрээ танилцуулж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нартай холбоотой 33 тэрбум төгрөгийн зээлтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болголоо.

Мөн “Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Аззаяа Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 22.4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Шүүгдэгч Л.Аззаяа нь Монгол Улсын Хөгжлийн банкны төслийн санхүүжилтийн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна.

 Шүүгдэгч Цэвээндээгийн Билгүүнийг нийтийн албан тушаалтан буюу Хөгжлийн банкны Төслийн санхүүжилт зээлийн газрын Байгууллагын зээл санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн хорооны удирдлагын дарга удирдлагуудтай гэмт хэрэг үйлдэхээр санаатай, үгсэн хуйвалдаж, албан тушаалын байдлаа санаатай урвуулан ашиглаж, Пирамид орд, Мон Дулаан, Инжир, Комплант зэрэг компаниудад давуу байдал олгож их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд үргэлжилсэн үйлдлээр дэмжлэг үзүүлж хамтрагчаар хамтарч оролцсон болох нь нотлогдон тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн үндэслэлгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцож байна” гэлээ.

Холбоотой мэдээ