Үүнд:
- Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга,
- Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга,
- Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга,
- Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.
- Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга,
- Мөрөн рүү 500-680 мянга,
- Алтай 733-852 мянга,
- Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар нислэг үйлдэнэ.
Орон нутагт нислэг сэргэснээр, хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, өндөр настан, нялх хүүхэдтэй, өвчтэй иргэд агаарын тээврээр шуурхай, хямд зорчих боломж бүрдэж байна. Мөн Монголд зочлох жилийн хүрээнд жуулчид орон нутаг руу аялахад саадгүй зорчуулах боломжийг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн дэмтэй боллоо. Орон нутгийн нислэг сэргэснээр Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход чухал ач холбогдолтой хэмээн ЗТХЯ-наас мэдээллээ.