
Өчигдөр буюу 6-р сарын 21-нд Европын Холбоо Оросын эсрэг 11 дэх удаагийн хориг арга хэмжээ авах төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрсэн байна.
ЕХ-г даргалж буй Швед улсын олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдээгээр, Европын холбооны гишүүн орнуудаас тус холбоонд суугаа байнгын төлөөлөгчид Брюссельд Оросын эсрэг 11 дэх удаагийн хориг арга хэмжээ авах төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрсэн байна.
Энэхүү төлөвлөгөө нь одоо хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнээс ОХУыг зайлсхийхэд гол анхаарлаа хандуулж, ОХУ хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь тусласан хэмээн Европын Холбоо үзэж буй хүмүүсийг “хар жагсаалт”-д оруулах ажээ.
Холбогдох журмын дагуу дээрх төлөвлөгөөг энэ сарын сүүлээр болох ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хурлаар батлах ажээ. Тэр үед энэ удаагийн хориг арга хэмжээний нарийн ширийн байдлыг албан ёсоор нийтэд зарлах болно.