БНСУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан Л.Мөнхбатад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

2023-06-15

БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбат хүчингийн хэргээр баривчлагдсан.

Уг хэрэг энэ сарын 3-4-нд шилжих шөнө болсон бөгөөд Л.Мөнхбат нь өөрт нь орчуулга хийж байсан монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй байгаа юм.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.  БНСУ-ын эрүүгийн гэмт хэргийн хуулийн 298 дугаар зүйлийн 299 дүгээрт зааснаар зааснаар бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн нь батлагдвал багадаа гурван жил хорих ялаар шийтгүүлнэ гэж заасан байдаг. Түүнчлэн хүчиндэх, айлган сүрдүүлэх замаар бусдын эсрэг зүй бус үйлдэл хийсэн тохиолдолд 10 жил оноодог аж.

Холбоотой мэдээ