Д.Амарбаясгалан: Өдөрт тогтмол 1000-аас олон тооны машинаар нүүрс экспортолж байна

2023-06-14

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн. Өдөртөө 1000-аас дээш машинаар тээвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар хилээр гарч байгаа экспортын нүүрсний биет хэмжээ 230 мянган тонн болж нэмэгдээд байна.

Нүүрсийг биржээр худалдан борлуулахад оролцож буй оролцогч нарын тоо буурахаар нүүрсний биет хэмжээ буурч байгаа гэж андуурч болохгүй” хэмээн ярилаа.

Мөн БЗС-гийн сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүй болгож шинэ журам батлахаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагууд тус тусдаа зээл, тэтгэлэг олгодог байдлыг болиулж, нэгдсэн цахим системээр Боловсролын зээлийн сангаас олгох нь зүйтэй гэж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Шинэ журам батлах гэж байгаатай холбогдуулан дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж, 2023 онд БЗС-аас тэтгэлэг авахаар тэнцсэн оюутнуудад дахин сонгон шалгаруулалт явуулахаар болсон байна.

Холбоотой мэдээ