14 настай охиныг хүчиндсэн 3 этгээдийг яллагдагчаар татжээ

2023-06-13

Ховд аймагт 2022 оны 09 сарын 03-04-нд шилжих шөнө 14 настай охин 3 залууд хүчиндүүлсэн ноцтой гэмт хэрэг үйлдэгдсэн. Харин уг хэрэг шийдэгдэхгүй бүтэн 9 сар өнгөрчихөөд байгаа юм. Иймд ар гэр нь манай сайтад хандаж мэдээлэл хийсэн. Хэргийн мөрөөр бид Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батцоожоос тодрууллаа. Уг хэрэг  2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж прокурорын хяналтанд ирүүлсэн байна. Прокуророос МУ-ын эрүүгийн хуулийн  эрүүгийн хэргийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-2.2 гэсэн зүйл заалтаар яллагдагчаар татжээ. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа юм байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц учраас хэрэгт цуларсан нотлох баримтуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй гэлээ. Прокурор хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тухай мэдээллээ.
Эх сурвалж: Khovd.mn

Холбоотой мэдээ