СЕХ: Санал тоолох 200 гаруй машиныг устгаж, 15 тэрбумаар шинэ 500 ширхэгийг авна

2023-06-09

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран шаардлага хангахгүй байгаа 200 ширхэг санал тоолох машиныг актлан устгаж, шинээр 500 ширхэг төхөөрөмж авах шаардлагатай талаар хэллээ.

Тус хорооноос санал тоолох машинуудаа нэг бүрчлэн хянаж, техникийн үзүүлэлтүүдийг нь шалгаж үзэхэд, 2243 төхөөрөмж хэвийн ажиллагаатай тул ашиглалтын хугацааг гурван жилээр сунгажээ. Харин 200 гаруй төхөөрөмжийг акталж устгах шаардлагатай болсон байна.

Мөн шинээр 500 төхөөрөмж, дүн дамжуулах төхөөрөмж худалдаж авахад шаардлагатай 15 тэрбум төгрөгийн төсвийн тодотголд суулгуулжээ.

Холбоотой мэдээ